ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

Хипнотерапи буюу Хипно засал гэж юу вэ?

Маш энгийнээр тайлбарлахад хүнийг амраан, гүн төвлөрөлд оруулахад физиологийн хувьд энгийн сэрүүн үед зонхилдог тархины бета  (14-40Hz) долгион нь альфа (7.5-14 Hz), тета (4-7.5Hz) долгионруу буудаг.  Энэ үед үл ухамсарлагдахуй цаашлаад супер ухамсарлахуйд критикал хүчин зүйл нэвтрэн орох боломжтой болдог байна. Тархи критикал хүчин зүйл хүлээж авахад саадгүй болсон энэ нөхцөлд хүмүүсийн ухамсрын сангаас амьдралд нь асуудал үүсгээд байгаа учир шалтгааныг олж засал хийхийг хипнотерапи гэж ойлгож болно.

Мягмаржаргал ямар төрлийн Хипнотерапи буюу Хипно засал хийдэг вэ?

  • Хипнотерапи (бага нас зэрэг энэ амьдралаас үүдэлтэй асуудлууд дээр засал хийх, ятгалга (hypnotic suggestion) хийх )

  • Урьд насруу буцаан засах арга - Past life regression therapy

  • Энергийг чөлөөлөх засал-Spirit releasement therapy

  • Дээрх заслуудыг хослуулсан засал

Энэ сэтгэл засал уу?

Үгүй. Зарим талаар сонгодог сэтгэл заслын шийддэг зорилтот асуудлууд хипнотерапи хийснээр тайлагдаж, илаашьрах тохиолдлууд байдаг. Гэхдээ энэ засал хүний амьдралын бүхий л асуудлууд дээр ажиллах боломж олгодог учир нэг талаар сэтгэл заслаар хязгаарлагддаггүй нөгөө талаар сонгодог сэтгэл заслын зарчмуудаас зарим талаараа ялгаатай байдаг. Мөн сэтгэл засалч, сэтгэцийн эмчийн үйлчилгээний үр дүнд энэ төрлийн хипнозасал хийлгэх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг мэргэжилтэн гарган надтай холбож өгч болох бөгөөд тэр тохиодолд хамтран засал хийх боломжтой.

Би ямар шалтгаанаар хандах вэ?

Бие болон сэтгэлийн ямар нэг зовиур, харилцааны асуудал, хичээгээд ч өөрчилж чадахгүй байгаа зан үйлийн хэв маяг зэрэг асуудлын алинаар ч хандаж болно. Мөн материалист шинжлэх ухаанд суурилсан ойлголтоор тайлбарлагдахгүй асуудал/нөхцөл танд үүсээд түүнийгээ ойлгохыг хүсвэл хандаж болно

Хэдэн удаа засал авах хэрэгтэй вэ?

Хипно заслын үр дүн нь сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэц заслуудтай харьцуулахад гарах ёстой эсвэл боломжит үр дүн илүү хурдан гардаг учир таны хандан ирж буй шалтгаанаас хамааран 1-ээс 5 удаа орох магадлалтай. Ихэнх тохиодолд 3 удаагийн уулзалт байдаг. Гэхдээ зарим хүний асуудал 5-аас дээш удаагийн уулзалт шаарддаг ч харицангуй ховор тохиолддог. Мөн нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хипно заслаар үл ухамсарлагдсан асуудлууд шийдэгдэх боловч таны бүх “асуудал” өргөс авсан мэт алга болно гэсэн хүлээлт үүсгэн бодож болохгүй юм. Хэрэв танд засах хэрэгтэй дадал, зуршил, бодол, зан үйлийн хэв маяг байвал та түүн дээрээ үргэлжлүүлэн сэтгэл зүйч, сэтгэл засалч, сэтгэцийн эмчийн туламжтай ажиллах шаардлагатай байдаг. Яагаад гэвэл нэгдүгээрт таны амьдралд тохиож байгаа олон асуудал таны ухамсарт үйл ажиллагаа, онцлогтой холбоотой байдаг. Хүн болгон хурууны хээ шиг давтагдашгүй ялгаатай зан төлөвтэй төрдөг шүүдээ. Хоёрдугаарт таны төрөлхийн онцлог болон өссөн орчин, амьдралын туршлага нь тархины бүтэц үйл ажиллагаанд харьцангуй тогтонги хэв бүтцийг бий болгодог тул тогтсон зан төлөв, үйлийг өөрчлөхөд урт хугацааны ажиллагаа шаарддаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ линкээр орж үзнэ үү.  Би сэтгэл зүйчийн хувиар "Монголын Сэтгэл зүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн"-гийн сэтгэл зүйчээр ажилладаг учир та хэрэв цэвэр сэтгэл зүйн зөвлөгөө, засал авахыг хүсвэл манай хүрээлэнгийн цахим хаягаар энд даран орж дэлгэрэнгүй мэдээлэл авч, уулзалтаа төлөвлөнө үү.

Ёс зүйн хэм хэмжээ

Монголд Хипнотерапи тэр бүү хэл сэтгэл зүйн үйлчилгээний талаар батлагдан мөрдөгддөг ёс зүйн код байхгүй боловч, урт хугацааны чанартай үйлчилгээ үзүүлэх, хүмүүсийн сайн сайхны төлөө ажиллах сэдэлдээ суурилан миний сэтгэл зүйчийн хувьд харьяалагддаг МСЗСХХҮХ-ийн дагадаг олон улсын жишиг (APA) ёc зүйн зарим нэг хэм хэмжээ болон Олон улсын холистик засалчдын холбооны ёс зүйн хэм хэмээг жишиг болгон ажиллана.