top of page

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗААВАР

1. Асуумж бөглөх

Та "Асуудалд чиглэсэн холимог засал" хийлгэх бол уулзалт товлох хуудасруу орж, асуумжтай сайтар танилцан, асуумж бөглөж илгээнэ үү. Илгээсэн асуумжийг хипно засалч уншиж, танилцан тантай уулзалт хийх эсэхийг шийдвэрлэн баталгаажуулж, асуумжид дурдсан имэйл хаягруу тань   зөвлөлдөж ярилцах онлайн уулзалт товлох холбоосыг явуулах бөгөөд үүний дагуу та өөрт тохирох өдөр цагийг сонгон баталгаажуулах юм.

Хэрэв та "Асуудалд чиглэсэн холимог засал"-аас бусад гурван төрлийн заслын аль нэгийг хийлгэх бол нүүр хуудасны холбоо барих хэсэгт аль заслыг сонирхож байгаагаа илэрхийлэн имэйл илгээнэ үү.

2. Зөвлөлдөж ярилцах онлайн уулзалт

Эхний удаагийн зөвлөлдөж ярилцах уулзалт нь 20 минут үргэлжлэх бөгөөд энэхүү ярилцлага дээр үндэслэн хипно засалд орж болох эсэхийг тань шийдвэрлэнэ.

3. Хипно заслын уулзалт

товлож, төлбөр төлөх

Зөвлөж ярилцсаны үр дүнд хипно засал хийхээр тохирвол вэбсайтын уулзалт товлох цэсрүү орж, хипно заслын уулзалт товлох сонголтыг хийж, гарч ирсэн хуудсан дээрх боломжит өдөр, цагуудаас сонгон уулзалт товлож, бүртгүүлнэ. Бүртгүүлсэн даруйд таны бүртгэл хийгдсэн талаар имэйл таны имэйл хаягт очих болно. Уулзалт товлосоноос хойш 24 цагийн дотор танд төлбөр төлөх зааварчилгаа, төлбөр хүссэн нэхэмжлэл имэйл очих болно. Нэхэмжлэлийн дагуу та төлбөрөө тушаасанаар таны хипно заслын захиалга албан ёсоор баталгаажих юм. Танд баталгаажилтын имэйл мөн очих болно. Танд очиж буй имэйлүүд таны spam цэсрүү очиж магадгүй тул spam цэсээ Inbox цэсийн хамт шалгаж явна уу.

bottom of page